Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Засгийн газар албан тушаалтнуудыг чөлөөлж, шинэ томилгоо хийлээ
2023-01-11

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлж, томилов

 

 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.


Төрийн нарийн бичгийн дарга нар:


1.Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын

 

2.Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын

 

3.Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын

 

4.Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын

 

5.Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын

 

6.Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.


 

Засгийн газрын агентлагийн дарга нар:


1.Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын

 

2.Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын

 

3.Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын

 

4.Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын

 

5.Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын

 

6.Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын

 

7.Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын

 

8.Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын

 

9.Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын

 

10.Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын

 

11.Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын

 

12.Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын

 

13.Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын

 

14.Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын

 

15.Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын

 

16.Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

 

17.Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

 

18.Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
 

Томилгоо:


Мөн тус хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар,  Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар  тус тус томилов.

Shuud.mn
Сонин хачин
Х.Батжаргал бол жинхэнэ мэргэжлийн бөгс долоогч, луйварчин, цүнх баригч шүү, одоо шууд шалгаж шоронд хийж банди болго. Бүр тодроод байсан авилгач. Энэ лаларт нүгэл нь ирнэ. Удахгүй идсэн мөнгөөрөө бөөлжиж үхнэ.
2023-01-11
zochin:
Одоо тэр Х.Батжаргалыг Жаргалантын аманд авилгал хээл хахууль, тэндэр, концэссын мөнгөөр хаусууд бариулсанг АТГ цагдаа шалгаж хөрөнгийн хурааж, шоронд явуул.
2023-01-11
Kkk:
Ерөнхийдөө бол дараагийн ээлж л хоолондоо Сүржигнэж орж байгаа юм бнаа. Хариуцлага ярьсан дүртэй. Ганц 2 азгүй гарыг хамраас цус гаргаад.. Том гарууд үлдэнэ. Сонгуулиар дахиад босс болно. Ккк
2023-01-11
Ээлжит хоолондоо:
МАН ийхан ээлжит хоолондоо шаажийна, өмнөх сданууд нь хоолондоо хахаж цадаад алтан гулдмай хэдэн тэрбумаар нь гэртээ нуугахд чих халууцуулаад байхаар нь жүжиг шаажийна
2023-01-11
Бодвол энэ хэдээ өөр өөр газар дарга болгох л байлгүй д ккк. Нүглийн нүдийг гурилаар хуураад л...
2023-01-11
ТОМИЛГОО:
ЗӨӨӨӨ ЗӨ . ХАЛЛАА. СЭЛГЭН ТОМИЛЛОО... БҮТЭХГҮЙ ЭЭЭ....
2023-01-11