Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны хойд замд авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Хуралд оролцохоор ирсэн ХОХИРОГЧ охины аав "Шар мах нь аньсан. Сорив үлдсэн, гоо сайхан талаасаа муухай харагдаж байгаа" гэлээ.
Сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 11 дүгээр сард Ч.Маралмаад хилийн хориг тавьсан юм.