Пакистаны иргэн, 52 настай Сардар Жан Мохаммад Хан Хилжи 60 хүүхдийн эцэг болжээ. Түүний 60 дахь хүүхэд саяхан төрсөн бөгөөд өнөр өтгөн гэр бүлээ цаашид ч хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Сардар гурван эхнэртэй, тэд дахиж төрөх хүсэлгүй байгаа тул өөрт нь хүүхэд төрүүлж өгөх шинэ эхнэр хайхад нь туслахыг найз нөхөд, төрөл төрөгсдөөсөө хүссэн аж.
Эхнэр хүүхдээ тэжээж чадаж байгаа нь хамгийн гол нь хэмээн Сардар өгүүлжээ. Тэрбээр хувийн эмнэлэгтэй, түүнээсээ олсон орлогоороо өнөр өтгөн гэр бүлээ тэжээдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |