Жүжигчин Юн Ю Жун холливудын CAA агентлагтай гэрээ байгуулжээ

Жүжигчин Юн Ю Жун холливудын CAA агентлагтай гэрээ байгуулжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ю Жун Америкийн "Creative Artists Agency" (CAA) агентлагтай гэрээ байгуулахаар болсон тухай өчигдөр АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ.

 

АНУ-ын энтертайнмент мэдээллийн хэрэгсэл Deadline-ний мэдээлснээр, 2021 онд Академийн шагнал хүртсэн Солонгосын анхны жүжигчин болсон Юн Ю Жунг ИНЕГ төлөөлөхөөр болсон байна.

 

Өдгөө 75 настай тэрбээр найруулагч Ли Исаак Чунгийн хагас намтарчилсан кино болох "Минари" киноны Сүн Жа эмээгийн дүрээр Оскарын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байжээ. 

 

"CAA" нь Холливудын хамгийн том од агентлагуудын нэг бөгөөд найруулагч Стивен Спилберг, Том Хэнкс, Зендаяа зэрэг алдартнууд байдаг. Мөн солонгосын уран бүтээлчдээс жүжигчин Ли Жүн Жэ, Ган Дун Вон, Жун Хо Ён нар тус агентлагт багтдаг байна. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манайхаар бол Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин үү? Ер нь Орос, хуучин соц. орнуудаас өөр ийм их ардын, мардын гэдэг цол бий юү? АНУ-ын Ардын жүжигчин, ХБНГУ-ын гавьяат эдийн засагч, Английн Ардын багш гэж ямархуу хүмүүс байдаг бол?
2023-01-11