"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2022 оны ногдол ашиг 1072 хувьцааны мөнгийг ирэх дөрөв тавдугаар сард иргэдэд тараахаар төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ""Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг ирэх дөрөв, тавдугаар сард хуваарилахаар болсон гэх мэдээлэл авсан. Ногдол ашиг олгох эсэх нь компанийн тухай хуулиар зохицуулна. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна" гэлээ.
Сануулахад, 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийг 2020 онд олгож байв.
П.ГОО
Уншиж байна |