Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Б.Жавхлан: Монгол Улс 650 сая ам.долларын БОНД АРИЛЖЛАА
2023-01-11

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 

 

 

 

Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны эхэнд Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан. 2022 оны төсөв ДНБ-ний 5,1 хувь буюу 2,4 их төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. 2022 оны эдийн засгийн идэвхжил, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төсвийн тэнцэл сайжирсан. Төсвийн алдагдал ДНБ-ний 2,1 болж 3 хувиар буурсан. 1,4 их наяд төгрөгөөр төсвийн тэнцэл сайжирсан. Эдийн засгийн идэвхжил, экспортын сэргэлтийн нөлөөгөөр төсвийн орлого 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. 

 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд хоёр танилцуулга хийсэн. УИХ-аас 3 жилийн дунд хугацааны Гадаад Өрийн стратеги болон Засгийн газраас гадаад өрийн зохицуулалт хийх үүрэг өгсний дагуу зургаан сарын бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх ГЭРЭГЭ бондын 530 сая ам доллар, дараа жил төлөгдөх ХУРАЛДАЙ бондын 600 сая ам.долларын өрийн зохицуулалт хийх зорилт тавин ажилласан. Өнгөрсөн есдүгээр сард гадаад валютын хатуу хяналттай улс болсон гэх буруу ташаа мэдээлэл гарсан. Үүнээс үүдэн гадаад хөрөнгө оруулалтын өгөөж хаагдсан. Жилийн эцэст төсвийн алдагдал 60 хувиар буурсан, Төв банкны валютын нөөц 3,4 тэрбум ам,доллар болсон, төлбөрийн тэнцэл 1,4 тэрбум ам.доллар гарахаар байна. Мөн гадаад худалдааны тэнцэл 3,8 тэрбум долларын ашигтай гарсан. 2023 оны төсвийн алдагдлыг шат дараатай бууруулахаар батлуулсан. Гадаад өрийн стратегаа хөрөнгө оруулагчдын өмнө сахилга хариуцлагатай, нэр төртэй биелүүлж Чингис бондыг хугацаанд нь төлж байгаагаа харуулсан. 2022 онд Зээлжих зэрэглэлээ хэвээр нь хадгалж чадсан. 

 

Монгол Улс олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын хөрөнгө босгохоор өнгөрсөн даваа, мягмар гарагуудад арилжаанд оролцсон. Бондыг хүүг 11-12 хувь байхаар таамагласан. Бидний 650 сая ам.долларын бондын захиалга дээр 138 хөрөнгө оруулагч 4 тэрбум ам. долларын захиалга ирсэн. Хүүг нь 8,65 болж буулгаж чадсан. Энэ бол маш том амжилт" гэлээ

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Hulgaichuudiin end tend nuusan mungiig avchiraad uruu daraach. Mongolin mungu sh dee.
2023-01-11
зочин:
Муу Жавхлан мөнгө хүүлэгч жүүдүүд шиг л айшилж байх шив Ард иргэдээ ингэж мөлждөггүй байх
2023-01-11
Зочин:
Энэ Монгол улс өрөнд баригдаж өтөнд идүүлж дууслаа.. Арчаагүй ноёд зуун зуун жил ард түмнээ хууран өөрсдөө хангалуун амьдарч Манж, хятад оросын Боол болгон амьдруулсаар ирлээ.. Монголчуудаа дахин сэрээчээ.. 30 жилийн өмнө ардчилал авчирсан хүмүүс одоогийн Коммунистуудад нядлуулаад сэхэх боломжгүй болсон.. Дахин хэлье сэрээч Монголчуудаа Залуусаа..
2023-01-11