ДЭМБ: Хятад дахь ковидын дэгдэлт Европт нөлөөлөхгүй

img

БНХАУ дотоодод нь халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед хилээ нээсэн нь дэлхий даяар дахин халдвар тархахад нөлөөлнө гэж гэсэн болгоомжлол гарч байлаа. Гэхдээ Хятад дахь халдварын дэгдэлт Европт нөлөөлөхгүй гэж ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ.

 

Тодруулбал, БНХАУ-д гарсан коронавирусийн халдварын тархалт Европын халдварын нөхцөл байдалд нөлөөлөхгүй гэж ДЭМБ-ын Европын бүсийн товчооны тэргүүн Ханс Клюге мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, болзошгүй аюул заналыг сайтар ойлгохын тулд Хятад дахь коронавирусийн хувилбаруудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй гэнэ.

 

Хэдийгээр Хятадын нөхцөл байдал Европт төдийлөн нөлөөлхгүй ч хятад жуулчдыг хүлээж авах тал дээр Европын орнууд хязгаарлалт тогтоосныг тэрбээр "ухаалаг алхам" хэмээн нэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хятдад аймаар мутац гарсан олон хүн өдөрт үхэж байна эмнэлгийн гадаа олон хүн хэвтэж байна үхсэн хүмүүс байх
2023-01-12
Хятдад байгаа солонгосууд бичлэг хийгээд эх орон луугаа мэдээлдэг. Маш олон хүн өдөрт үхэж чандарлах газрууд нь урт очертой бүр байрны гадаа чангалж байгаа бичлэг олон байна. Бас алдартай хүмүүс олноороо үхсэн. Монголчууд яагаад нуугаад дуугүй байнаа новшнууд аа
2023-01-12