ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Блүмберг: Оросын газрын тос дэлхийн зах зээлийн үнийн тал хувиар зарагдаж байна
2023-01-11

Оросын Urals маркийн газрын тос нэгдүгээр сарын зургааны өдөр баррель нь 38-аас бага доллараар зарагджээ. Энэ нь Украинтай хийж буй дайныг санхүүжүүлэх Москвагийн боломжийг хязгаарлах зорилгоор Европын холбооноос тогтоосон үнийн таазаас бага байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Приморск боомт дээр баасан гарагт Urals газрын тос баррель нь 37,80 доллараар зарагджээ. Харин мөн өдөр Brent маркийн газрын тос баррель нь 78 долларын үнэтэй байсан аж.

 

Блүмбергийн онцолсноор, барууны хоригийн улмаас Орос улс Энэтхэг, Хятадаас ихээхэн хамааралтай болсон бөгөөд энэ хоёр орон болон Турк улс өнөөдөр Оросын газрын тосны цорын ганц томоохон худалдан авагчид болжээ. Ийм нөхцөл байдалд ОХУ Ойрх Дорнодоос ирэх нийлүүлэлттэй өрсөлдөхийн тулд газрын тосоо бага үнээр зарахаас аргагүй болсон гэж эх сурвалж онцолсон байна.

 

Түүнчлэн сүүлийн үед Хятад, Энэтхэг, Туркийг зорих Оросын газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ ихээхэн буурсан гэнэ. Нэн ялангуяа Турк рүү нийлүүлэх газрын тосны хэмжээ эрс буурч, есдүгээр сард өдөрт 400 мянган орчим баррель газрын тос нийлүүлж байсан бол сүүлийн дөрвөн долоо хоногт энэ тоо 21 мянган баррель болтлоо буурчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гана:
1991 онд ЗХУ нуран унаж задарсан олон шалтгааны нэг нь Афганы дайнаас гадна,дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасан явдал байсан. Энэ явдал давтагдаж ОХУ задарч магадгүй
2023-01-14
Zuv:
Хөршөө дарангуйлагч Оросууд болж муу хог
2023-01-13
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ:
ЭНЭ БЯМААСҮРЭН ГЭЖ ЭЛБЭГЭЭГИЙН УГЖНЫ ХУРГА ДАНДАА ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БИЧНЭ БОДИТ БАЙДАЛ ҮҮНЭЭС ӨӨР БАЙГАА ШҮҮ
2023-01-11