Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нүүрс, төмөр замын хулгайтай Ерөнхийлөгч холбоогүй гэх МЭДЭГДЭЛ гаргажээ
2023-01-11

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. 

 

 

Тус мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор тараах боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, хууль бусаар алдсан орд газрууд, үйлдвэрээ, төр ард түмний мэдэлд олон нийтийн хяналтад оруулах тэмцэл хийж ирсэн билээ.

 

Нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улс орны байгалийн баялгийг хулгайлж, төр, ард түмнийг хохироож ирсэн гэмт этгээдүүд энэхүү шударга ёсны тэмцлийг зогсоох, манлайлан удирдаж буй хүмүүсийг нь харлуулах, нэр хүндийг унагах бүхий л оролдлогыг тасралтгүй хийсээр байна.

 

Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч байгалийн баялаг, ард иргэдийн боломжоос хулгайлсан аливаа гэм буруутай этгээдүүд, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлүүдтэй хийж буй тэмцлээс ухрахгүй гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zarigiin darvagar shar avgai xamar Ganboldoos jaaxan mongo avsan
2023-01-12
ард иргэд:
AТГ цагдаа бүгд л ерөнхийлөгчөө өмөөрнө нэг тал л биз дэ монголд амьдрахаас дургүй хүрч бна хулгай хийж баяжсан нь хожиж бна ш дээ мөрөөрөө бизнес хийгээд татвар төлөөд энэ хулгайч нар шиг амьдарч чадахгзюүй л бна ш дээ тэхээр хулгай хийж трм дарга нарын халаасанд орвол сайхан амьдрана цеф дүүрэн доллартой болох юм бна ш дээ
2023-01-11
зочин:
Ерөнхийлөгчийг огцруулах жагсаалд нэгдэхэд бэлэн
2023-01-11
Заригийн Өнөрөө юу бичээд балайраад бсан бэ?
2023-01-11
Та:
Хамаагүй биш юм бол юундаа ингээд … ?! Бгаа юм
2023-01-11
Заригиин склад хэл
2023-01-11