Н.Энхбаяр: Залуусыг яагаад дээд сургуульд үнэгүй сургаж болохгүй байгаа юм бэ?

img

 

“Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Тус чуулганд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр үнэхээр хямарсан байна. Энэ хүнтэй, тогтолцоотой холбоотой гэдэг нь ойлгомжтой. Би тогтолцоо талаас нь ярина.

 

Бид Үндсэн хуулийнхаа алдааг харж байгаад өөрчлөлт хийж чадвал хулгайг зогсоож чадна гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр хоёр парламентын тухай ярьж байна. Нөгөө хүний эрх, байгалийн баялгийг ард түмэнд өгөх асуудал, шударга, хараат бус шүүх, орон нутгийн өөрөө удирдах ёс, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, жагсах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө хаачсан вэ? Зөвхөн хоёр танхимтай парламентаар хязгаарлаад, залуусыг албан тушаал руу тэмүүлэх өдөөлтийг хийгээд байна. Хоёр танхимтай парламент маш зөв. Гэхдээ үүний цаана та бүхэн хулгай гараад байгаа байгалийн баялгаа ард түмэнд өгөх асуудлаа битгий мартаач ээ.

 

 

Яагаад залуучуудыг дээд сургуульд үнэгүй сургаж болохгүй байгаа юм бэ? 240-хөн мянган залуучуудаа  өөрсдөө мөнгөө төл гэдэг. Тэднээс жилд дор хаяж 50 мянга нь сургууль завсардаж, мэргэжилгүй, ямар ч ирээдүйгүй, гэр бүлгүй, архи тамхинд орж байна. Үндсэн хуульд зөвхөн ЕБС үнэ төлбөргүй, дээд боловсролын төлбөрийг өөрөө төл гэж бичсэн байдаг.

 

Төрийн өмч гэж бичсэн байгалийн баялгаа сая нийтийн өмч гээд ойлгомжгүй байдал үүсгэсэн. Аливаа ойлгомжгүй байдал хүн дураараа дургихын үндэс суурь болдог. Ойлгомжгүй байдал хулгайг бий болгоод байна" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ауцаад байгаа балин хамарт сда вэ. Төрөөс хол бай хүүрээээ
2023-01-12
zochin:
mungugyi olon ontsgoi aviyastan gydamjind yavj bna.tulburgyi bolgovol ailiin hyyhdyyd bygd surna odoo 1 ailaas 1 l arai gj syrch bna
2023-01-11
irgen:
ene olon huviin syrgyyliig haaj turd huuchin heden syrgyylia avaachee.hyviin syrgyyliud bol bohir hylgain munguur bosson irgediin karma suilagch nar yamar ch chanargyi shvv.tyrgen haa
2023-01-11
Ган:
Одоогийн бүх муу муухайн үндэс суурийг намбарын энхбаяр суурийг нь тавьсан биз дээ? Төрийн албыг зардаг, танил талаа шахдаг байдлыг эхлүүлсэн хөгжүүлсэн хүн нь энэ хүн биз дээ. Одоо юу гэж худлаа попроод улин хуцаад байгаа юм бэ
2023-01-11
Ер нь бол муулдаг хуучин нийгмээсээ хоёр зүйлийг нь авч үлдэх байсан юм шиг боловсрол эрүүл мэнд үнэгүй байсныг нь
2023-01-11
Олон хуухэдтэй малчдын нэг хуухдийг дааж бсн. Манай охин төрөөс даалгаж төгссөн. Энхбаяр жоохон удсансан бол гэж харамсдаг шүү. Энэ комм бичсэн хүүхэд юу ч мэддэггүй овилгогүй л нөхөр бндаа
2023-01-11
Хуцаад бай өөрөө ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа хийхгүй яасан юм. Өнөөдрийн авилгын аалзны торийг чи нэхсэн шүү.
2023-01-11
Олон хуухэдтэй малчдын нэг хуухдийг дааж бсн. Манай охин төрөөс даалгаж төгссөн. Энхбаяр жоохон удсансан бол гэж харамсдаг шүү. Энэ комм бичсэн хүүхэд юу ч мэддэггүй овилгогүй л нөхөр бндаа
Туршлагатай зангарагтай гэдэг нь харагдаж бн. Уе уеийн 3 ендерлегеес хамгийн цэвэр нь гэж енеедер харагдаж бн. Тэгсэн мертлее ганц шоронд суусан нь. Энэ нь энэ хун унэхээр бусадтай хуйвалдаж нийлж менге идээгуйг баталж бн. Хулгайчууд хамсаатнаа хамгаалдгийг бид хангалттай харж бн. Хамгийн шударга нь Энхбаяр бжээ
2023-01-11