УБТЗ-ын удирдлагууд аа, мэдэгдэл гаргаад суухаасаа ИЧ

img

Хэзээ хамгийн сүүлд засварт орсон нь үл мэдэгдэх галт тэрэгний доторх орчин. Хүний наад захын хэрэглээх хангах тухай тэг хувийн ч ойлголтгүй хоцрогдсон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг УБТЗ. 

 

 

Дэлхийн улс орнуудтай жишиж харьцуулах зүйл огт байхгүй агааржуулалт, ариун цэврийн өрөөний тухай бүр дурсах ч хэрэггүй. Гэтэл УБТЗ-ын орлогч дарга нь хэрхэн яаж хөрөнгөжин валютыг төрөл төрлөөр гэртээ хураасныг нийгмээрээ харж, жигшин зэвүүцэж байна. 

 

Гэтэл даарин дээр давс гэдэг шиг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдэл гаргасан байх. Энэхүү мэдэгдлийн хариуд танай хамт олон харамсал илэрхийлье. Танай байгууллагын ажилтан, орлогч дарга сэтэртэй хүн их хэмжээний мөнгийг гэртээ хадгалж байгаад баригдчихлаа. Дандаа "алдагдалтай ажиллаж байна" хэмээн зовлон тоочиж суудаг танай байгууллагын хичнээн хүний гэрээс энэ хэмжээний, үүнээс ч илүү мөнгө гарч ирэхийг таашгүй. Энэ бол хуулийн байгууллагынхны мэдэлд очсон зүйл. Харин С.Батдөлийн ингэж зах замбараагүй хөрөнгөжсөн асуудал  бол УБТЗ ХНН-ийнхэн та бүхний удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтолцоогүй байгаагийн үнэн төрх. Хурган дарга чинь мөнгө хормойлон хурааж байхад ЭРХЭМ удирдлагууд та бүхэн хаана байсан хэрэг вэ? Эсвэл хамсаатан уу, та бүхэн... Энэ үйл явц танай байгууллагын нэр хүндэд чинь муугаар нөлөөлөх битгий хэл шавартай хутгалдчихаад байна. 

 

Гэмт хэрэгт нэр холбогдогч С.Батдөлийнхөө буруутай үйлдэлд хариуцлагаа хүлээж, удирдлагын баг чинь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шалтгаан. Гэтэл нэр төр сэвтүүлсэн тухай МЭДЭГДЭЛ гаргаж суух нь хэр зохистой вэ? 

 

Жирийн, өдөр тутмын ажлаа үнэнчээр хийж буй төмөр замчдаар түрий барьж мэдэгдэл гаргаж арьсаа хамгаалахад хэтэрхий оройтсон шүү УБТЗ-ын эрхэм АЛБАН ТУШААЛТНУУДАА. 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Зүгээрээ ажлаа өгөөд зайлцгаа
2023-01-11
Зочин:
Төмөр замынхныг Вант улс гэж соц үед ярьцгаадаг байсан. Нээрээ ч Монголынхоо засаг захиргааг тоодоггүй.Үүрэг хариуцлагаа ч ухамсарладаггүй.Монголын хууль бидэнд үйлчлэхгүй гэх нь холгүй үзэл бодолтой зарим хүмүүс байсныг гайхдаг байж билээ.
2023-01-11
Ene neg Mongolyn hugjild saad bolj bgaa neg baiguullaga bn....orosuudtai niileed l gai bolood bh yumaa...olon yumyg ni urshuuj bgaa daa....odoo er ni zailah tsag ni duhuj bn..
2023-01-11
БАТДӨЛ ГАВЪЯА БАЙГУУЛЖЭЭ...:
БАТДӨЛ БАРАГ ГАВЪЯА БАЙГУУЛЖ ... ТӨМӨР ЗАМЫН ХЭМЖЭЭГҮЙ ИХ ЭРХ МЭДЭЛ , ДАВУУ БАЙДАЛ, ХЯСАН БООГДУУЛАЛТ, 60-70 ЖИЛ ОГТ ХӨГЖӨӨГҮЙ ХОЦОРОГДОЛ, ЭНЭ ИХ ИДЭЛТ УУЛТ, ЦУСЛАЛТ-ЫГ ХАРИН ӨӨРИЙН БИЕЭЭР ГАРГАЖ ИРЛЭЭ . КККК... ЭНҮҮХЭН УРД ХЯТАДАД ТӨМӨР ЗАМААР ГАЛТ ТЭРЭГ НЬ ЦАГТ 300-400 КМ ЦАГЫН ХУРДТАЙ СҮНГЭНЭЖ БАЙХАД МАНАЙХ АРААТАЙ Л НҮҮРС ТҮЛЭХ НЬ ХОЛГҮЙ ВАГОНООР 30-40 КМ ЦАГЫН ХУРДТАЙ САПИРЧ БАЙХЫМ ДАА....
2023-01-11
ZOCHIN:
BAGONII UILCHLEGCH OO OO BEELIITEI HAMGAALALTTAI ARIUTGAAD TCEVERLEJ BVAL YUND N CH BURUU BHAVDEE...CHINII JORLONG TCEVERLEDEG EHIINHEE HOOLIIG TCAIG UUDAG L BLGUIDEE... ZARIM NEGEN UHAANII DUTUU HOMSDOLTOI ......YRIH YU YRIH AA CH MEDEHGUI TENEGEEREE N TURII BARIH YMDAA...
2023-01-11
өдөр шөнөгүй ажилласан төмөр замчдаар бахархаж байна удирдлагыг бүгдийг солих хэрэгтэйтэгэхгүй бол ард түмэн хардаж дцуусахгүй шүү яах аргагүй л өөрсдийн хүнээ таьсан биз дээ
2023-01-11
зочин:
Үйлчилгээг дэлхийн жишигт ойротуулах ёстой гэж яриад байгаа боловч амьдрал дээр вагоны үйлчлэгч 00 цэвэрлээд дараа нь цай өгч байгааг хараад үнэхээр цай уух хүсэлгүй болсон
2023-01-11
УБТЗ-ын албадын дарга нарыг шинээр томилох хэрэгтэй байна
2023-01-11