Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдөр нээсэн билээ.
Эрээн хотын хил нээгдэхтэй холбоотойгоор “Найман шарга” худалдааны төвөөр юань хайсан иргэдийн хөл хөдөлгөөн ихэсжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Найман шарга" валют арилжааны төвийн юанийн дундаж ханш 470 төгрөг байсан бол одоогийн ханш 509 төгрөг болж өсжээ.
Төгрөгийн ам.доллартой харьцах Монголбанкны албан ханшаар 3.455.72, төгрөг байгаа бол юанийнх 509.33 төгрөг байгаа юм.
Арилжааны банкнууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд юанийг дээрх ханшаар сольж байна. Мөн рублиэс бусад евро, ам.доллар, фунтийн ханш өсжээ. Гэхдээ юанийн ханш өссөн ч эрэлт тийм ч их нэмэгдээгүй, гүйлгээ, солилцоо хэвийн байна.
Уншиж байна |