Хятад улс дотоодод нь халдварын тархалт өндөр байгааг үл харгалзан хилээ нээснээр улс орнууд хятад жуулчдыг хүлээж авахад тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж эхэлсэн. Үүнийг Хятадын эрх баригчид ихээхэн шүүмжилж, хязгаарлалтын арга хэмжээ авсан улс орнуудын эсрэг хариу алхам хийнэ хэмээн мэдэгдэж байлаа.
SCMP сонины мэдээлснээр, Хятад улс Япон, Өмнөд Солонгосын иргэдэд богино хугацаат виз олгохоо зогсоосон бөгөөд энэ нь эдгээр улсууд хятад жуулчдад хязгаарлалт тавьсны хариу арга хэмжээ аж. Өмнөд Солонгос дахь БНХАУ-ын Элчин сайдын яам бизнес, аялал жуулчлал, эмчилгээ болон бусад хувийн зорилгоор зорчих иргэдэд виз олгохоо зогсоожээ. Япон улсад ч мөн зарим төрлийн виз олголтыг зогсоосон байна.
Япон улс хилээр нэвтэрсэн хятад жуулчдаас PCR шинжилгээ шаардсан анхны улсуудын нэг бол Өмнөд Солонгос энэ сарын 31-нийг хүртэл Хятадын иргэдэд богино хугацаат виз олгохоо зогсоосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |