Грекийн хаан асан II Константин зүрхний шигдээсийн улмаас Афинд таалал төгссөн талаар МИР24 мэдээлжээ.
Хаан асан 82 настай байсан, зүрхний шигдээс болж, эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт долоо хоног эмчлүүлсэн ч биеийн байдал дээрдэлгүй байсаар нас барсан гэнэ.
Өмнө нь мөн л зүрхний шигдээсээр өвдөж, харин 2021 оны 12 дугаар сард уушгины хатгалгаа өвчин туссан нь оношлогдож, сүүлийн үед тэргэнцэр дээр явдаг болсон байжээ.
II Константин 1940 онд Афинд төрсөн, Глюксбургүүдийн хаанчлалаас Грекийн хамгийн сүүлчийн хаанд тооцогддог. Тэрээр хамгийн сүүлчийн үнэн алдартны шашны хаан аж. 1973 онд олон нийтийн санал асуулгын дүнгээр Грект хаант ёсыг халж, бүгд найрамдах улсыг тунхагласан.
1974 онд дахин санал асуулга явуулж, өмнөх үр дүнгээ батласан байна. Харин Константин энэ санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд албан ёсоор хаан ширээнээс буугаагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |