Афганистанд хяналтаа тогтоосон Талибан хөдөлгөөнийнхөн эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны газруудыг хааж, худалдааны төвд эмэгтэйчүүдийг ажиллахыг хоригложээ.
Аль-Арабия сувгийн мэдээлснээр, Афганистаны төрийн эрхийг барьж буй талибууд эмэгтэйчүүдийг худалдааны төвд ажиллахыг хориглох, гоо сайхны газруудыг хаах шийдвэрийг хэрэгжүүлэхэд 10 өдрийн хугацаа өгсөн байна.
Талибууд Афганистаны засгийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Афганистаны эмэгтэйчүүдийг хижаб зайлшгүй өмсөхийг үүрэгдсэн бол төрийн алба эрхэлдэг, түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Цаашлаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг их дээд сургуульд тусад нь сургахаар болж байсан бол өнгөрсөн оны сүүлээр оюутан бүсгүйчүүдийг хичээлдээ явахыг ч хориглосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |