УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргасан.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн хурал өнөөдөр 16 цагт товлогджээ.
С.Батдөлийн хувьд өчигдөр шүүх хурлын төсгөлд “Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг тогтолцоо бий болжээ. Надад үүссэн хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй. Хөнгөн гэмт хэрэг учир заавал цагдах хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Цагдаа нар миний нэр дээр байх караоке, эхнэрийн нэр дээрх гоо сайхны дэлгүүрийг хураан авсан. Намайг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн үзэж байгааг гайхаж байна" хэмээсэн юм.
П.ГОО