АНУ болон Японы Засгийн газар цөмийн реакторуудын шинэ төрөл тэр дундаа бага модулийн реактор боловсруулах салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон гэж Kyodo агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америк, Япон улс шинэ үеийн цөмийн реакторуудыг хамтран боловсруулахаар тохиролцсон байна. Энэ салбарын шинжээчид хоёр орны нутаг дээр болон гуравдагч орнуудын нутаг дэвсгэр дээр ч хамтран ажиллах гэнэ. Төслийн хүрээнд цөмийн цахилгаан станц үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийн хэлхээг бий болгохоор Япон төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтийн салбар зэрэг эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах эрмэлзлээ талууд илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн