ОХУ-ын Ненецийн тойрогт гашуудал зарлажээ

ОХУ-ын Ненецийн өөртөө засах тойрогт нэгдүгээр сарын 10-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарласан талаар Вести мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ тойргийн Каратайка суурингийн ойролцоо Ан-2 онгоц сүйрч, хүмүүс амиа алдсаны улмаас Ненецийн өөртөө засах тойргийн захирагч Юрий Бездудный гашуудал зарласан байна.
Зорчигч тээвэрлэж явсан онгоц нэгдүгээр сарын есний өдөр осолджээ. Нарьян-Мар-Каратайка-Варандей чиглэлд нислэг үйлдэж байсан энэ онгоцонд хөлгийн багийн хоёр гишүүн, 10 зорчигч байсан аж. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 10 хүн гэмтсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ