Америкийн "Алтлантын зөвлөл" судалгааны төв ОХУ-ын ирээдүйн талаар санал асуулга явуулжээ. Энэ санал асуулгад оролцсон шинжээчдийн тал орчим хувь нь Орос улс ойрын 10 жилд тусдаа хараат бус мужууд болон задарч магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн талаар Financial Times сонин мэдээлсэн байна.
Санал асуулгад олон улсын улс төр, эдийн засгийн салбарын 167 шинжээч оролцсоноос 48 хувь нь Орос улс ойрын арван жилд задарч эсвэл хууль ёсны механизм үйлчилдэггүй орон болж хувирна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Шинжээчдийн 40 хувь нь Орост хувьсгал, иргэний дайн эсвэл уялдаа холбоогүй болсны улмаас улс төрийн хямрал гарч болзошгүй гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн судалгаанд оролцсон шинжээчдийн 14 хувь нь Орос улс ойрын 10 жилд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн