Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний Вагнера хувийн цэргийн компани хоригдлуудыг хөлсний цэргээр элсүүлж, Украин руу илгээж байсан. Ийнхүү цэрэгт элсүүлэхдээ хоригдлуудыг зургаан сарын дараа өршөөнө гэж Пригожин амлаж байсан талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байв.
Үнэн хэрэгтээ,Вагнера компанийн бүрэлдэхүүнд орж Украин руу дайтахаар явсан хоригдлуудыг Владимир Путин фронт руу явахаас нь өмнө өршөөсөн гэж Оросын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Ева Меркачева мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, хоригдлуудыг хорих газраас гаргахын өмнө ялаас нь хэлтрүүлэх бөгөөд гэхдээ өршөөл үзүүлэх явц болон Оросын Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг нь төрийн нууцад хамаардаг гэнэ.
"Хамгийн эхэнд суллагдсан хүмүүсийн ойр дотны хүмүүстэй би уулзсан. Тэдний баталж байгаагаар, тэдэнд долдугаар сарын тавны өдөр гарын үсэг зурсан баримт байгаа гэсэн. Ингээд долдугаар сарын тавны өдөр болон маргааш нь эдгээр хүмүүсийг хорих газраас гаргасан байна билээ" хэмээн Меркачева өгүүлжээ.
Вагнера компанийн үүсгэн байгуулагч Пригожин хоригдлуудыг хөлсний цэрэгт элсүүлэхдээ хагас жилийн гэрээ байгуулж, мөн хугацаанд дайнд оролцсоны дараа ялаас мултарна гэж амлаж байсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн