Дэлхийн банк, санхүүгийн салбарт нэр хүндтэй“The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус шагналыг 8 дахь удаагаа хүртэж, сүүлийн хоёр жил дараалан шилдгээр өргөмжлөгдөөд байна.
“The Financial Times” сонины салбар “The Banker” сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд“Bank of the YearAwards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн 134 орнышилдэг банкнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа биетээр болсон юм.
“Бид энэ жилийн ялагчдыг тодруулахдаа хоёр гол чиг хандлагыг харгалзан үзсэн. Нэгдүгээрт, дижитал шилжилттив дамнан хурдацтай явагдаж, дэлхийн банкнууд харилцагчид болон ажилтнуудынхаа туршлагад үндэслэн стратеги төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгож байна.Хоёрдугаарт, банк санхүүгийн үйлчилгээнд төдийгүй манай гарагийн хувьд тогтвортой байдлыг бий болгох нь нэн чухал.Дэлхий дахинаа банкнууд хорт хий ялгаруулахгүй байх, сэргээгдэх эрчим хүч ашиглах тогтолцоонд шилжихэд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байна. Ийнхүү 2022 оны шилдгээр шалгарсан банкнууд аливаа бэрхшээл сорилтод тэсвэртэй гэдгээ харуулаад зогсохгүй шинийг санаачлануян хатан хариу арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж,сайн үр дүнд хүрэх бүрэн чадвартай гэдгээхарилцагч, сонирхогч талууд болон хувьцаа эзэмшигчдэдээ баталж чадлаа.”-Joy Macknight/ Ерөнхий редактор, The Banker/
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ”уриан дорулсдаа хөгжил дэвшил авчрах, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өрнүүлэх шилдэг бизнесүүдийг санхүүжүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажилласаар ирсэн. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ хиймэл оюун ухаанд суурилан хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөжбуй дижиталчлалын эрин үедбид бизнес стратеги төлөвлөгөөнийхөөдагуу энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж,инновац нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлсээр байна. Цаашид ч тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлахын сацууолон жилийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллах болно.
Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
Уншиж байна |