2022 оны 12 дугаар сарын эхээр Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильог албан тушаалаас нь буулгасны дараа тус улсад эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн амиа алдаж байлаа.
Нэгдүгээр сарын зургааны өдөр Хульярка нисэх буудлын орчимд эсэргүүцэл дахин дэгдэж, эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарчээ. Улмаар мөргөлдөөний улмаас 12 хүн амиа алдаж, 38 хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд насанд хүрээгүй нэг хүн байгаа талаар Сан-Роман мужийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильод импичмент зарлаж, дэд ерөнхийлөгч нь төрийн тэргүүний тангараг өргөсний дараа хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид болон эсэргүүцэгчид үймээн дэгдээж, Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардаж байв. Улс даяар өрнөсөн энэ эсэргүүцлийн улмаас 20 гаруй хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |