Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас буюу “13-ын А” маягтыг цахимжуулахаар болсон байна. “13-ын А” маягт буюу III шатлалын эмнэлэгт үзүүлэх энэхүү маягтаас үүдэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн олон тохиолдол бий.
Тэгвэл энэ маягтыг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд нийгмийн сүлжээндээ "Ховдоос хот руу, Увсаас Улаанбаатар руу эмчилгээ хийлгэх гэж ирсэн хүмүүс 13A маягтаас болж эмчилгээ хийлгэж чадахгүй буцах тохиолдол гардаг гэж иргэд шүүмжилж байна. Алга дарам цааснаас болж эрүүл мэндээрээ хохирсоор байгааг иргэд шүүмжилсээр байна. Тиймээс 2023 оны хоёрдугаар улиралд багтааж 13А маягтыг цахимжуулах ажлыг хийнэ" хэмээн бичсэн байна.