Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Буриадын Закаменскийн аймагт бөмбөгтэй хоккейн IX улсын тэмцээн болж өндөрлөжээ.
"Байкал дейли" сонины мэдээлснээр, хоёр өдрийн турш 22 тоглолт болж өндөрлөсөн байна. Энэ тэмцээнд манай улсын Сэлэнгэ аймгийн баг тамирчид оролцож, сурагчдын төрөлд аваргууд болжээ.
Сурагчдын дунд явагдсан тэмцээний дүнгээр, I байранд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн баг, II байранд Закаменкс аймгийн шигшээ, III байранд "Закамна" баг орсон байна.