Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн жуулчдаас вакцины гэрчилгээ шаардах журмаа цуцалж байсан Таиланд коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдсэн Хятад улс хилээ нээсэнтэй холбоотойгоор энэ журмыг дахин сэргээж, нэгдүгээр сарын есний өдрөөс эхлэн бүх жуулчнаас гэрчилгээ шаардахаар болсноо зарлаж байлаа. Гэсэн ч энэ шийдвэрээ дахин өөрчилжээ.
SCMP сонины мэдээлснээр, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид эрх баригчдад хандан хүсэлт гаргасны дараа гадаадын бүхий л жуулчдаас вакцины гэрчилгээ шаардах журмыг цуцлах шийдвэр гаргасан байна.
Ингэснээр Хятадаас төдийгүй бусад орноос Таиландыг зорих жуулчид вакцинд хамрагдсан гэдгээ батлах шаардлагагүй болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |