Алдарт жүжигчин Надамури Балакришна Чингис хааны дүрд тоглох хүсэлтэй байна
Энэтхэгийн алдарт жүжигчин Надамури Балакришна хамгийн сүүлд Гопичанд Малиненигийн найруулсан "Вера Симха Редди" кинонд тоглосон билээ.
Тус киноны нээлтийн өмнөх томоохон арга хэмжээг энэ сарын 8-нд кино уран бүтээлчид зохион байгуулсан. Энэ үеэр жүжигчин Надамури Балакришнагийн хэлсэн санаанд оромгүй үгс олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм.
Надамури Балакришна хэлэхдээ, Миний энэхүү кинонд тоглосон минь нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэн манай киног ямар гайхалтай бүтсэн гэдгийг трейлерээс харж байгаа биз дээ. Миний дараагийн зорилго бол Монголын их дээд хаан Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн намтар киноны гол дүрд тоглохыг хүсэж байгаагаа хэлэхэд таатай байна.
Чингис хаан бол Монголын эзэнт гүрнийг үндэслэгч. Чингис хааныг Зүүн хойд Азийн нүүдэлчин овгийнхон байсан гэдэг. Агуу энэ их эзэн хаан бол дэлхий даяар алдартай түрэмгийлэгчдийн нэг юм" гэв. Мөн Чингис хааны амьдралын тухай намтар киног Б.Гопалаар хийлгэх хүсэлтэй явдгаа илэрхийлжээ.
Нандамури Балакришна нь 1960 оны зургаадугаар сарын 10-нд төрсөн. Энэтхэгийн алдартай жүжигчин, продюсер, улстөрч юм. Тэрбээр сүүлийн дөч гаруй жилд 100 орчим кинонд тоглосон. Үүний дотор “Рамаяна”, “Махабхарата” зэрэг түүхэн кинонд гол дүрийг бүтээж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ