Сансар, тэнгис судлалд асар том үсрэлт хийсэн Хятадын эрдэмтэд өнгөрсөн оны дүнгээр дэлхийн шинжлэх ухаанд харьцангуй өндөрлөгт хүрсэн талаар Ройтерс онцолжээ.
Энэ удаад Хятадын Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн эрдэмтдийн баг асар том нээлт хийсэн байна. Эрдэмтэд квантын төвшинд химийн бодисууд хэрхдэгийг нээж, Цельсийн 150 сая градуст температур нь хүрдэг хэт халуун хийг хадгалах системийг амжилттай туршжээ.
Түүнчлэн туйлын тэгээс дээш нэг сая градусаас бага буюу 100 нанокельвиний үед хийн 4000 орчим молекулыг гарган авч чадсан байна. Ийм эрчим хүчний технологи гарган авснаар эрчим хүч хөгжүүлэхэд шаардлагатай газрын тос, хий зэрэг байгалийн нөөцүүдийг орлох боломжтой болох гэнэ.
Г.Бямбасүрэн