Лазер дамжуулагчтай, агаарт удаан хугацаанд байх чадвартай дроныг бүтээсэн талаар Хятадын Политехникийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэнийг South China Morning Post сонин дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисэгчгүй нисэх аппарат нь гэрлийн эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргаж, алсын зайнаас бусад дронуудыг цэнэглэн, тэднийг асар урт хугацаанд агаарт нисэх боломжийг олгох чадвартай модулиар тоноглогдсон байна.
Одоогоор орон сууцан доторх хяналтын нислэг, гадаах өдрийн болон шөнийн нислэг гээд нийт гурван удаагийн туршилтыг хийсэн бөгөөд дрон бүх туршилтыг амжилттай давжээ.Эдгээр дроны зориулалт болон бусад мэдээллийг тодорхой өгөөгүй. Учир нь эдгээр дроныг цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн