Өнгөрсөн хоногт Хятадын Ардын чөлөөлөх армийн 57 нисэх онгоц, дөрвөн хөлөг онгоц Тайвань арал руу ойртсон гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
"Нэгдүгээр сарын наймны 06.00 цагаас нэгдүгээр сарын есний 06:00 цаг хүртэлх хугацаанд Тайванийн орчимд Хятадын Ардын чөлөөлөх армийн 57 онгоц, дөрвөн хөлөг онгоц бүртгэгдсэн" хэмээн Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Тус улсын Агаараас эсэргүүцэн хамгаалах таних бүсэд 28 онгоц нэвтэрчээ.
Тайвань нөхцөл байдалд хяналт тавиулахаар агаарын болон тэнгисийн эргүүлийг илгээсэн байна. Түүнчлэн арал дээр газраас хөөргөх пуужингийн комплексуудыг байршуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |