ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ВИДЕО: Тесла машин эзэмшигчид үнэ огцом буурсныг эсэргүүцэн жагсжээ
2023-01-09

Хятад дахь Тесла автомашин эзэмшигчид энэ брэндийн машины үнийг огцом бууруулсныг эсэргүүцэн жагссан талаар SCMP сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь машиныг өндөр үнээр худалдан авсан олон зуун үйлчлүүлэгч Чэндү, Шанхай, Шэнжэнь болон бусад хотууд дахь Теслагийн үзэсгэлэнгийн танхимын гадна цугларч, мөнгийг нь эргүүлэн өгөхийг шаардсан байна.

 

Тесла компани нэгдүгээр сарын зургааны өдөр Хятадад борлуулагдах машинуудынхаа үнийг бууруулсан нь сүүлийн гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн энэ төрлийн хоёр дахь алхам юм. Үнийг есдүгээр сарын борлуулалтын үнээс 13-204 хувиар бууруулсан нь үйлчлүүлэгчдийн дургүйцлийг төрүүлсэн аж.

 

Тесла компанийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ компани үйлчлүүлэгчдэд нөхөн төлбөр төлөхгүй хэмээсэн ч эсэргүүцэгчдээс шаардлагынх нь жагсаалтыг авсан бөгөөд нэгдүгээр сарын 10-наас өмнө хариу өгнөхөөр амласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин