УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс Ч.Ундрам гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох эсэх асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэх асуудлыг тодруулахад " УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёс зүйн асуудалтай холбогдуулан УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдээс өргөдөл хүсэлт ирсэн юм билээ. Хуулийн дагуу сахилга хариуцлагын байнгын хороо энэ асуудлыг ярих байх гэж бодож байна" гэлээ.
П.ГОО