Таиланд жуулчдаас коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсаныг батлах гэрчилгээ шаардах журмаа өнгөрсөн оны 10 дугаар сард цуцалж байсан. Гэсэн ч коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдсэн Хятад улс хилээ нээснээр Таиланд вакцины гэрчилгээ шаардах журмаа дахин сэргээжээ.
Бангкок пост сонины мэдээлснээр, нэгдүгээр сарын есний өдрөөс эхлэн Таиландыг зорьсон зорчигчид онгоцонд суухдаа вакцины гэрчилгээ үзүүлэх шаардлагатай гэнэ.
Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын есний 01:00 цагаас эхлэн энэ журам үйлчилж эхэлжээ.
Гэрчилгээнээс гадна тухайн зорчигч сүүлийн зургаан сард коронавирусийн халдвар аваад эдгэрсэн гэдгийг батлах лавлагаа эсвэл вакцины сөрөг заалттай гэдгийг батлах баримт үзүүлэх ёстой гэнэ. Энэ журам 18-аас дээш насны бүх хүнд үйлчлэх юм байна.
Таиландын эрх баригчдын мэдэгдсэнээр, тус улс 16 төрлийн вакциныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд АстраЗенека, Модерна, Пфайзер, Спутник V, Спутник Лайт зэрэг вакцинууд багтаж байгаа аж.
Уншиж байна |