С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр хамтраад АН-ыг ялагдалд хүргэхээр явж байна

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар О.Цогтгэрэл "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал болоод намын ҮБХ-ны хуралдаан зарлахтай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Асуудал шийдэх боломжтой гол чуулган бол намрынх. Дэлхийн болон Монголын эдийн засаг амаргүй байгаа энэ үед гол гол хууль болон бодлогуудыг боловсруулж чадсангүй. АН-ын бүлгийн гишүүд өргөн барьсан хуулиуд хэлэлцэгддэггүй.  АН-ын Үндэсний бодлогын хороо энэ сарын 13-нд хуралдаж асуудлаа шийднэ" гэлээ. 

 Их эвлэрлийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь "АН 14 хоногийн өмнө Их эвлэрлийн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс энэ сарын 13-нд Үндэсний бодлогын хорооны хуралдаан зарлан хуралдуулахаар болсон байна. Үндэсний бодлогын хорооны хуралдаанд маргалдагч талуудыг төлөөлөл хүрэлцэн ирнэ. ҮБХ-ны хуралдаанд С.Эрдэнийн тал болон Женкогийн тал оролцох боломжтой. Энэ удаагийн хуралдаанаар АН-ын даргад нэр дэвшигчийн журмыг хэлэлцэнэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал дээр тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга манай намын гурван нөхрийг өөр санал өгүүлж авч үлдсэн. Үүгээрээ 2020 оны сонгуульд АН-ыг ялагдалд хүргэх зүйлийг хийсэн. Үүнийг С.Эрдэнээгийн тал эсэргүүцсэн. Гэтэл өнөөдөр энэ хоёр хамтраад явах тухай ярьж эхэллээ. Бид дүрмийн дагуу хурлаа хийж, намын даргаа сонгох гэж байна. Гэмт хэргээрээ барьцаалагдсан увайгүй нөхдүүд 2024 оны сонгуульд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна. Тийм учраас АН-ын бүлэг энэ их эвлэрлийн ажлын хэсгийг зохион байгуулж үүний үр дүнд АН-ын дундаа байдаг, эрүүл саруул ухаантай үндэсний бодлогын хорооны гишүүд хамтарч дүрмийн дагуу хурлаа хийж, намын даргаа сонгохоор зорьж байна" гэлээ. 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat:
Пүрэвдорж гэх Ховдын тарвас нь хүн муулах, хажуу дахь Увсын донгио шахуу нөхөр эвлэрэл ярих таарсан таар шуудайнууд.
2023-01-09
zochin:
bugdeeree zail
2023-01-09
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)