Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
С зөвшөөрлийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ
2023-01-09

Засгийн газраас экспортод гарч байгаа нүүрсийг хил нөхцлөөр зарах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан эхний арга хэмжээ Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат "Засгийн газрын тогтоолоор С зөвшөөрлийг өмнө АТҮТ-өөс олгодог байсан. С зөвшөөрлийг  "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгодог болсон. Нүүрсийг ирэх сарын 1-ээс Биржийн арилжаа хийхээр төлөвлөж байгаа. 

 

Энэ оны сарын 15-аас эхлэн С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас олгож эхэлнэ. Хилийн үнээр худалдан борлуулах, нүүрсний тээвэрлэлт хийх ААН-үүдийг ерөнхий гэрээний шугамаар нээлттэй ид тод сонгон шалгаруулалт зарласан байна.

 

  • Дээрх сонгон шалгаруулалтад шалгарсан компаниудад С зөвшөөрөл олгоно

  •  Цагаан хадан дээр овоорсон байгаа 2,7 сая тонн нүүрсийг хилээр гаргахад мөн С зөвшөөрөл олгоно.

 

Ирүүлсэн хүсэлтийн тоо нь олговол зохих С зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт тавьсан ААН-үүд ижил зарчмаар шударга хуваарьлалт хийнэ. Монгол Улсын хэмжээнд 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 4680 С зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдож байна. Үүнтэй холбоотой мэдээллийг компанийн вэб сайтад байршуулна" гэлээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин