Беларусь, ОХУ хамтарсан нислэгийн сургуулилалт хийнэ

img

Беларусьт Оросын цэргийн онгоцууд газарджээ. Албан ёсны мэдээллээр бол эдгээр онгоц нь хоёр орны цэргийн сургуулилалтад оролцох гэнэ. 

 

Энэ сарын 16-наас хоёрдугаар сарын нэгний хооронд, цэргийн бүс нутгийн бүлэглэлийн агаарын бүрэлдэхүүнд багтдаг ОХУ, Беларусийн зэвсэгт хүчний агаарын нэгтгэлүүд хамтарсан нислэг-тактикийн сургуулилалт хийнэ гэж Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Беларусьт ОХУ-ын Агаар сансрын хүчний нисэхийн бүрэлдэхүүн ирсэн гэнэ. Нислэг тактикийн сургуулилалт явуулах үеэр Беларусийн Агаарын цэргийн хүчин болон Зэвсэгт хүчний Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний бүх нисэх буудал, полигоныг ашиглана гэж Беларусийн Батлан хамгаалах яам  мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Neg l bish bolloo shuu orgon frontoor dairna biz
2023-01-10
zochin:
mundag
2023-01-09
Лууяагын хошного нь загтнаад байх шигээ:
Дайрахгүй ээ.. Зүгээр л цэргийн сургуулалт хийж байна- гэж байгаад л дайрчдаг улс шүү дээ.. энэ Путлер.
2023-01-09