ШӨХТГ-аас лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг өнгөрсөн онд шалгаж, 4 аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байгаа аж.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн албан тушаалтнуудтай уулзаж, "Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрлээ.
Уг амлалтын дагуу сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм.
Энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм.
Уншиж байна |