ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Бразилын цагдаа төрийн байгууллагуудын барилгыг чөлөөлж, 200 хүнийг баривчилжээ
2023-01-09

Бразилд оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгууль болж, энэ сонгуульд Ерөнхийлөгч асан Жаир Болсонару ялагдсан юм. Харин түүнийг дэмжигчид нэгдүгээр сарын наймны өдөр үймээн дэгдээж, Конгресс, хэд хэдэн яам, Дээд шүүхийн барилга болон Ерөнхийлөгчийн албан ёсны ордон руу халджээ. 

 

Эсэргүүцэгчид барилга дотор эмх замбараагүй байдал дэгдээсэн байна. Эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаагийнхан тусгай хэрэгсэл ашиглаж, улмаас эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. 

 

Улмаар Бразилын нийслэлд эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр 200 хүнийг цагдаагийнхан баривчилсан байна.  O Globo сонины мэдээлснээр, эсэргүүцэгчдэд эзлэгдээд байсан төрийн байгууллагуудын барилгуудыг цагдаагийнхан бүрэн чөлөөлжээ. 

 

Баривчлагдсан хүмүүст 12 хүртэлх жилийн ял оноож болзошгүй аж. Бразилын нийслэл дэх төрийн эрх барих байгууллагуудын барилга руу халдсан нь төлөвлөгөөт ажил байсан гэж хууль сахиулагчид үзэж байгаа юм байна.

 

Тус улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва нийслэл рүү буцаж байгаа бөгөөд эсэргүүцэгчдэд эзлэгдэж байсан барилгуудад очин ажиллах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин