Солонгосын алдарт мөсөн загасчлалын наадам эхэллээ

Өмнөд Солонгост жил бүр зохион байгуулдаг дэлхийн алдартай мөсөн загасчлалын наадам Ковид-19 тахлын улмаас гурван жил завсарласны дараагаар эхлэж байна.
Хвачон Санчонео 2023 оны мөсний баярт оролцохоор 129,000 орчим хүн зорин иржээ. Наадамд оролцогчид том голын мөсөн дээр цооног гаргаж загасчилдаг байна. Түүнчлэн усан сан руу орж нүцгэн гараараа хулд загас барих тэмцээн, мөсөн хөлбөмбөг, чаргаар гулгах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм.
Гангвон мужийн Хвачон мужид 20 жилийн өмнө фестиваль зохион байгуулагдаж эхэлснээс хойш олон тооны жуулчид "санчонео" уулын форел загасыг барихаар цуглардаг байна. Мөн загас агнуурт оролцохын зэрэгцээ зочдод шарсан санчеонео амтлах, мөсөн хөл бөмбөг, чаргаар хичээллэх боломжийг олгодог билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ