Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Гэрээсээ 7,3 тэрбумыг хураалгасан С.Батдөлийг НЭГ САР хорих шийдвэр гаргалаа
2023-01-09

НЭМЭЛТ:  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөлийг 1 сар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

 

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нийгмийг бухимдуулсан зүйл бол УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг, ДӨРВӨН тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авсан явдал байв. БТЗ-д Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар томилогдоод жилийн дотор ийнхүү огцом хөрөнгө нь өссөн С.Батдөлийг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн шөнө хойшлуулашгүй ажиллагаа явуулж,  48 цагийн хугацаатай баривчилсан. Гэвч түүнийг өнгөрсөн амралтын өдөр суллаж, шийдвэрлэсэн нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Түүнийг өмгөөлөгчгүй гэх шалтгаанаар сулласан гэх мэдээлэл байгаа юм. 

 

Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо энэ талаар "2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ...”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах...” гэж тус тус заасныг баримтлан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

 

Жич: Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно" гэжээ. 

 

Тэгвэл С.Батдөлийг цагдан хорих шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас товлогдсон байна.

Shuud.mn
Сонин хачин
Ган:
Ямар амьтан ийм үр могойг төрүүлж өсгөдөг байнаа. Улс орноо тонон дээрэмдсэн новш. Үйлийн үрийг нь үр хүүхэд нь эдлэнэ дээ.
2023-01-09
Тэрбиш:
Монголын шүүх ичээч. Хулгайч нартайгаа нийлээд бүгд хулгайч болчихсон юм уу?
2023-01-09
Амьтан болгох юмсан. Яасан зэвүүн новш вэ.
2023-01-09
Гадуур 3 хоног гаргаад бүх асуудлыг нь цэгцлүүлээд хамтрагч нартай нь үгийг нь нийлүүлээд хорьсон болоод гаргана даа.
2023-01-09
ӨӨӨ ... НОХОЙ 7:
ҮХСССННН... 10,0 ТЭРБУУМ ... ИХ НАЯДААР ХУСЦАН БИШ ....
2023-01-09
Zochin:
За наад нохор чинь бух хумуустэй яриад уулзаад бусад монгоо нуусан шуу дээ ингэж онигоо шиг ажилладаг цагдаа шуух гэж бна уу арай юм даа
2023-01-09
zochin:
estoi odoo l xaray
2023-01-09