Оросын алдарт уран гулгагч Камила Валиева Монголд энэ хавар ирж үзүүлбэрээ толилуулахаар болсон талаарх мэдээлэл гарч байсан. Валиева үнэхээр Монголыг зорих эсэх талаар "Матч ТВ" Спорт боловсролын "Самбо-70" төвийн ерөнхийлөгч Ренат Лайшеваас тодруулжээ.
"Саяхан Монголд манай Оросын жудочид дэвжээнд гарсан. Монгол Улс спортын тал дээр бидэнд ямар ч саад бэрхшээл учруулахгүй байгаа, ийм нөхөрсөг орнууд хүнд үед нэгэндээ тусалдаг. Ийм орнууд илүү олон болно. Оросын спортыг цаашид бойкотлохоосоо хүмүүс залхана, энэ нь ямар ч сайн зүйлд хүргэхгүй" хэмээн Ренат Лайшев өгүүлсэн байна.
Түүнчлэн тэрбээр Камилатай уулзаж, ярилцсан талаараа өгүүлжээ.
"Тэр бэлтгэл сайн байгаа, өөрийгөө ч сайн барьж байгаа. Камилагийн сэтгэл санаа маш сайн байгаа. Валиева Монгол руу явж, тэнд үзүүлбэр толилуулж болох л юм. Гол нь л тэр сэтгэлээр унахгүй байхгүй хэрэгтэй. Охин ердөө 16 настай ч бүхнийг давж гарсан шүү дээ. Камила бол өөртөө итгэлтэй тамирчин. Тэр дахин үзүүлбэрт гарахаас татгалзах нь юу л бол. Мэдээж Этери Тутберидзе л шийдийг гаргана даа" хэмээн Лайшев өгүүлжээ.
Камила Валиева Монголд тоглох нь спортын тал дээр нь хэрэгтэй гэж үзвэл тэд Монголыг зорьж үзүүлбэр үзүүлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн тэрбээр онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |