ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
SCMP: Хязгаарлалт цуцалсны дараа Хятадын 20 тэргүүлэгч инженер, эрдэмтэн нас барсан
2023-01-09

Хятадын эрх баригчид ковидын тархалтаас сэргийлэх арга хэмжээгээ цуцалсны дараа энэ улсад өндөр албан тушаалын 20 инженер, эрдэмтэн ковидын улмаас нас барсан гэж South China Morning Post (SCMP) сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сарын 15-наас 2023 оны нэгдүгээр сарын хооронд гэхэд л 20 инженер, эрдэмтэн нас барсан нь 2017-2021 оны үеийн дундаж үзүүлэлтээс хэт давсан өндөр үзүүлэлт гэнэ. 2017 оноос хойш жилд дунджаар 16 академич нас барж байсан бол 2021 онд 13 нас баралт бүртгэгджээ. 

 

Сонины онцолсноор, нас барсан өндөр албан тушаалын эрдэмтэд нь бүгд Хятадын инженерийн академийн гишүүд байсан гэнэ. Тэднээс хамгийн залуу нь 77 настай, ахмад нь 102 настай байжээ.

 

Эрдэмтдийн дунд нас баралт их байгаа нь эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсны өөр нэг илрэл гэж Бээжингийн анагаахын шинжээч SCMP сонинд мэдээлсэн байна.

 

"Академийн гишүүд эмнэлгийн үйлчилгээг авахдаа давуу эрх эдлэдэг. Гэвч одоо эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тул тэднийг эмчлэх ор байхгүй байгаа нь өвчин хүндэрч амиа алдахад нөлөөлсөн байх" хэмээн нэрээ нууцалсан шинжээч өгүүлжээ.

 

Хятадад ковидын тархалтыг хязгаарлах арга хэмжээг цуцалсны дараа энэ улс даяар коронавирусийн халдвар эрчимтэй дэгдэж байгаа юм. Хятадын Өвчний хяналтын төвийн эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Цэн Гуаны өгүүлснээр, Бээжинд гэхэд л хүн амынх нь 80 хувь нь коронавирусийн халдвар авчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Далимдуулж хөл хорио тогтоож жагсаал хөдөлгөөн хорих гэж байгаа юм. Хулгайч анги ноёрхолоо хадгалахыг л бодож байна
2023-01-09
Болд:
Хятад ийм байхад манайхан яагаад шинжилгээгүй хятадуудыг хилээрээ оруулаад байгаа юм бол ооо
2023-01-09