Хатан хаан II Элизабетийг таалал төгссөний дараа хаанд өргөмжлөгдсөн III Чарльз хаан ширээнд суух ёслол ирэх тавдугаар сард болно. Харин энэ ёслолдд ханхүү Харри оролцохгүй гэдгээ ITV-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Хаан ширээнд залах ёслолд түүнийг урьвал оролцох эсэхийг нь асуухад "Тэр хүртэл олон зүйл болж болно. Гэхдээ хаалга үргэлж нээлттэй, бөмбөг тэдний талд байгаа" хэмээн хариулсан байна. Мөн хааны гэр бүлтэй олон асуудлаар ярилцах ёстой, тэд энэ талаар ярилцахад бэлэн гэж найдаж байгаа хэмээн Харри өгүүлжээ.
ITV ханхүүгээс авсан ярилцлагаа нэгдүгээр сарын наймны өдөр бүрэн эхээр нь нийтлэхээр зэхэж байгаа аж. Үүний дараа Харригийн дурсамж номын нээлт болох бөгөөд энэ номонд ханхүү хааны гэр бүл болон тэдний туслагчдыг ихээхэн шүүмжилсэн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |