Энэ долоо хоногт Шведэд чонын ав эхэлсэн нь 2010 оноос хойших хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдож байгаа талаар Евроньюс мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онд 75 чоно агнах гэнэ. Верлманд мужийн захиргааны мэдэгдсэнээр анд тавих хяналт чанга байх аж. Шведийн эрх баригчид ийнхүү чоныг олон тоогоор агнах болсон нь чонын тоо толгой өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Вермланд мужид нутаглах чонын тоо толгой 460 хүрсэн гэж тооцоолсон бөгөөд үүнээс 75-ыг нь агнах шийдвэр гаргасанд экологчид ихээхэн санаа зовниж байгаа юм. Экологийн идэвхтнүүдийн үзэж байгаагаар Швед дэх чонын сүргийн тоо толгой 3000 орчим чонотой Итали зэрэг улстай харьцуулахад харьцангуй бага аж. Төдийлөн олшроогүй чоныг агнаснаар энэ төрөл зүйлийг аюулд оруулж, Европын бусад орнууд ч Шведийн жишээг дагаж болзошгүй гэж экологичид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |