Америкийн хамгийн өндөр настай эмэгтэй 115 насандаа таалал төгсжээ

Америкийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Бесси Хендрикс 115 насандаа таалал төгсжээ.
Геронтологичдын судалгааны багийн дүгнэлтээр Хендрикс бол дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн дөрөв дэх хүн байв. Тэрээр 1907 оны 11 дүгээр сарын 7-нд Айова мужид төрсөн бөгөөд таван хүүхдийн ээж байжээ.
Бесси Хендрикс 110 нас хүрэхдээ нэгэн хэвлэлийн ярилцлагадаа урт удаан, амжилттай амьдрахын нууц нь "шаргуу хөдөлмөр" хэмээн хэлсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ