АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим арвантаа оролдсон ч даргаа сонгож чадаагүй талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн түүхэнд Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохоор ийм олон удаа бүтэлгүйтэж байсан тохиолдол хамгийн сүүлд 1923 онд гарч байсан аж. Тухайн үед даргыг сонгохоор есөн удаа санал хурааж байжээ. Харин үүнээс өмнө, 1859 онд 44 удаа санал хурааж байж даргыг сонгож байсан аж.
Урьдчилсан мэдээллээр, Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгох 11 дүгээр шат ч бүтэлгүйтсэн гэнэ. Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд хяналтаа тогтоосон ч доод танхим дахь бүгд найрамдахчуудын тэргүүн Кевин Маккартни намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадахгүй байгаа аж.
Ес болон арав дахь санал хураалтаар тэрбээр 200 санал авсан бөгөөд танхимыг тэргүүлэхийн тулд 218 санал авах ёстой аж. Кевин Маккартни долоо болон наймдах шатанд 201 санал авчээ.
Энд дуулгахад, 2022 онд болсон завсрын сонгуулиар Бүгд Найрамдах Нам төлөөлөгчдийн танхимд 222 суудал авсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |