Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Г.Занданшатар: Нөлөөнд орохгүй, чин шударгаар ажиллахыг хүсье
2023-01-06

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан Б.Пүрэвдорж гишүүн "Бидний нөхөд тэтгэврийг цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. 20 тэрбум төгрөгийн зардал л жилдээ гарна. 40 их наяд төгрөгийн хулгайны хажууд өчүүхэн мөнгө. Энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт оруулах талаар УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд санал гаргаад өгөөч П.Анужин дарга аа" гэлээ.

 

 

Үүний дараа "Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн тухай би байнга сануулж байгаа. Энэ бол бидний дээд дүрэм. Үндсэн хуулийг 2019 онд өөрчилсөн. Одоо дахиад өөрчлөнө гэж байна. Дараа гарч ирсэн хүмүүс дахиад өөрчлөнө. Ингэж өөрчлөөд яваад байвал энэ хууль сэг болно. Энэ бол тоглоом биш. Улс орны шилдгүүд энэ хуулийг хийсэн. Тэд бол ажлын туршлагатай, мөнгөний шуналгүй хүмүүс байсан. Үндсэн хуулийг хэн нэгэн өөртөө тохируулж өөрчилж болохгүй" гэлээ.

 

Ц.Даваасүрэн гишүүнийг үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Ц.Даваасүрэн гишүүн санал хэллээ. Энэ тогтоолын төслийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж яриад байх юм. Зөвлөлдөх зөвлөл байгуулах нь ард түмний саналыг тандах зорилготой. Үндсэн хууль гэдэг ганц ч үг байхгүй шүү. Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох судалгаа хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.

 

Ингээд байнгын хорооны саналаар "Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулж, 73,8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга "Аливаа нөлөөнд орохгүй, чин шударгаар ажиллахыг хүсье" гэлээ. 

 

Тогтоолын төсөл батлагдсанаар “Зөвлөлдөх зөвлөл"-ийг 

1.    Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2.    Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3.    Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4.  Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5.    Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7.    Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах

8.    Радио электроникийн инженер Д.Моондой

9.    “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа юм.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАН-аас дандаа даалгавар авч ажилладаг Мөнхсайхан шүүхийн юманд гүйгээд л байсан. Урд нь Чулуунбаатар Мөнхсайхан ҮХНӨ байж л байсан эс үйлдэлээр нөлөөлөх гэж оролдож байна. Цогзолмаа асуудалыг эрэмблэхэд шууд оролцоно үр дүнд итгэхэд бэрх. Цэнзүүргүй явуулчих зориг зүрхгүй юм. Нэг л үг хэлээд байна. Асуудал үүсвэл хариуцлага ярих хэрэгтэй. Би оролцоогүй гээд сүйд болно шүү. Далчигнаад л байгаа шүү. Эхний бага хурлыг харсан одоо ч ажиглана. Хяналтын хүмүүст тэднийг оруул гэж Мөнхбат чиглэл өгч байх юм Бэрх байна. Яагаад сандраад байна. Бүх нийтийн санал асуулгаар хагалах болно шүү.
2023-01-06