Украины Дээд Радын депутат Гео Лерос өөрийг нь Зеленский болон Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак нар хөнөөхийг завдаж болзошгүй хэмээн Телеграм хуудсандаа бичжээ.
"Зеленский Ермак нар хүмүүс, нөөц баялгийг хэмжээлшгүйгээр хянан захирч, эрх мэдлийг булаан авах замдаа явж байна. Надтай эсвэл миний ойрын хэн нэгэнтэй ямар нэг зүйл тохиолдвол би улс орны эрх мэдлийг булаан авсан тэр хүмүүсийг буруутгана" хэмээн Гео Лерос бичжээ.
Түүний онцолсноор Украины Аюулгүй албаны ажилтнууд Гео Леросын ойрын хүмүүсийг дарамталж, түүнтэй уулзалт товлохыг шаардсан гэнэ. Түүнчлэн хүч хэрэглэсэн тохиолдол ч гарч байсан хэмээжээ.Радын депутатын үзэж байгаагаар, Украины өнөөгийн эрх баригчдыг буруутгаж, далд үйлдлийг нь илчилснийхээ төлөө амь насаа алдаж болзошгүй нөхцөлд байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |