Ханхүү Харри 17 настайдаа хар тамхи хэрэглэсэн тухай дурсамж номдоо дурджээ

Ханхүү Харри 17 настайдаа хар тамхи хэрэглэсэн тухай дурсамж номдоо дурджээ

Их Британийн хаан III Чарльзын хүү, хунтайж Харри дөнгөж 17 настай байхдаа кокаин хэрэглэж байснаа дурсамж номондоо буулгажээ. 

 

Харри уг  номондоо "Анх 2002 оны зун амралтын үеэр кокаин хэрэглэж үзсэн бөгөөд дараа нь зүгээр л ямар нэгэн зүйл мэдрэхийг хүссэн тул энэ эмийг хэд хэдэн удаа хэрэглэж байсан. Мөн 17 настай өсвөр насны хүүхэд бүх зүйлийг хийхэд бэлэн байсан. Гэсэн хэдий ч тэрбээр хар тамхинаас аз жаргалын мэдрэмжийг олж авч чадаагүй" гэсэн байв.

 

"Уэльсийн гүнж Дианаг оршуулсны дараа ханхүү юу бодож юу мэдэрч байгаа, тэдний цаашдын хувь тавилан хэрхэн эргэх бол гэж олон тэрбум хүн бодож байсан. Харригийн хувьд энэ түүхэнд өөрийн үгээ хэлэх мөч одоо л ирлээ" хэмээн номын нэмэлт тайлбарт өгүүлжээ.

 

 

Хунтайж өмнө нь телевизэд өгсөн ярилцлагадаа машинд нас барсан ээж Диана гүнжийг нас барсны дараа олон жилийн турш арилаагүй өвдөлтөө дарахыг хичээж, олон жилийн турш архи ууж, хар тамхи хэрэглэсэн гэдгээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. 

 

Ханхүү Харри дурсамж номоо хэвлүүлэх болсон талаар 2021 онд мэдээлэл гарсны дараа ханхүү "уналт, босолт"-ын талаар бичиж, "бүхнийг шударгаар бичнэ" хэмээн амлаж байв. 


2002 онд Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 16 настай Харри аавдаа архи, марихуан хэрэглэсэн гэдгээ хүлээснийхээ дараа хар тамхины нөхөн сэргээх эмнэлэгт хандсан гэж мэдээлж байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америкчууд болсон хойно хар тамхи хэрэглэсэн л байгаа
2023-01-08
zochin:
odoo xar avgai bol xar tamxichn l baugaa
2023-01-06
Америкчууд болсон хойно хар тамхи хэрэглэсэн л байгаа