Найруулагч М.Батболд УДЭТ-т эргэн ирлээ

“Фауст”, “Гэм зэм” жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч М.Батболд УДЭТ-ын найруулагчаар ажиллахаар болжээ.
Түүнтэй хамт УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав мөн тус театрт ажиллахаар болсон байна.
Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.
Театрын хувьд шинэ оны эхэнд буюу нэгдүгээр сарын 27-ноос "Сычуаны сайн хүн" жүжгийг толилуулах ба тасалбарыг ойрын өдрүүдэд худалдаанд гаргах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ