Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанаар зарим томилгоонуудыг эцэслэх юм. Тодруулбал, өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлөөс Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд буюу Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Х.Булгантуяаг Боомтын сайдаар томилохыг дэмжсэн6
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатарыг БОАЖ-ын дэд сайд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар, хуульч Ж.Эрхэмбаатарыг ЦХХХ-ны дэд сайдаар, С.Энхболдыг Эрүүл мэндийн дээд сайдаар, Д.Цэндсүрэнг Уул уурхайн дэд сайдаар томилохыг дэмжээд буй.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 16.30 цагт эхэлнэ. Мөн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
П.ГОО
Уншиж байна |